Шууд Chart

Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ

2024-06-19 11:07:57

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр, Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр, Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.

Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртлээ. 

Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт, Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт, Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллалаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй