
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн нийслэл хотноо “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.
Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. Харин тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв.
IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Тэмцээнд нийт 16 улс медаль хүртсэн байна.
ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН
ЭРЭГТЭЙ 60 кг
- 1.Хирото Ширакане (Япон)
- 2.Хаяато Кондо (Япон)
- 3.Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
- 4. Изнаур Сааев (IJF)
66 кг
- 1.Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
- 2.Денис Виеру (Молдав)
- 3.Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
- 4.Жи Хюк Ян (БНСУ)
73 кг
- 1.Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
- 2.Ахмадзод Масуди (Тажикистан)
- 3.Лавжаргалын Анхзаяа (Монгол)
- 4.Юүдай Танака (Япон)
81 кг
- 1.Юүхэй Оино (Япон)
- 2.Гажимурад Омаров (АНЭУ)
- 3.Адам Цечоев (IJF)
- 4.Аскерби Гербеков (Бахрейн)
90 кг
- 1.Рикү Окада (Япон)
- 2.Умар Бозоров (Узбекистан)
- 3.Израпил Сагаипов (Бахрейн)
- 4.Ихван Эдилсултанов (IJF)
-100 кг
- 1.Антон Савицки (Украин)
- 2.Зомбор Вег (Унгар)
- 3.Николос Шеразадишвили (Испани)
- 4.Саид Садрудинов (Бахрейн)
+100 кг
- 1.Батхуягийн Гончигсүрэн (Монгол)
- 2.Артём Золотухин (IJF)
- 3.Денис Бачаев (IJF)
- 4.Дайго Кагава (Япон)
ЭМЭГТЭЙ 48 кг
- 1.Мицүки Кондо (Япон)
- 2.Марина Воробева (IJF)
- 3.Алтаншагайн Мишээл (Монгол)
- 4.Сабина Гилязова (IJF)
52 кг
- 1.Кокоро Фүжиширо (Япон)
- 2.Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
- 3.Глафира Борисова (IJF)
- 4.Юү Хон Яао (БНХАУ)
57 кг
- 1.Ксения Галицкая (IJF)
- 2.Ана Виктория Пулиц (Хорват)
- 3.Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
- 4.Мэгүми Фүчида (Япон)
63 кг
- 1.Болдын Ганхайч (Монгол)
- 2.Кирари Ямагүчи (Япон)
- 3.Нина Шимич (Хорват)
- 4.Гаэтанэ Дебер (Франц)
70 кг
- 1.Утана Терада (Япон)
- 2.Лу Лиү (БНХАУ)
- 3.Дарханбатбаярын Есүй (Монгол)
- 4.Юүн Гюн Фен (БНХАУ)
-78 кг
- 1.Патрисиа Сампайо (Португал)
- 2.Мами Үмэки (Япон)
- 3.Александра Бабинцева (IJF)
- 4.Пен Юү Шиао (БНХАУ)
+78 кг
- 1.Леа Фонтэйн (Франц)
- 2.Жинесинуэр Аяиман (БНХАУ)
- 3.Дамбадаржаагийн Номинзул (Монгол)
- 4.Хелена Вукович (Хорват)
Жүдочид “Улаанбаатарын Их дуулга”-аас 11 медаль хүртэв | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.