Онцгой байдлын ерөнхий газар МУИС-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өгөгдлийн сангийн администратор бэлтгэх сургалтыг тус сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд зохион байгуулж байна.
Сургалтад хамрагдаж байгаа ОБЕГ-ын бүтцийн нэгжийн алба хаагчид улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байгаа юм.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа эрсдэлийн болон гамшгийн мэдээллийн санд гамшиг, аюулт үзэгдэл, ослын түүхэн өгөгдлийг орчин үеийн олон улсын түвшинд нийцүүлэн оруулах, системүүдийн мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах ажлыг зохион байгуулах боломж бүрдэнэ.

| Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.