ЦХИХХ-ны Сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Дэлхийн банкны Төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуи Тан болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Ухаалаг засаг-II” төслийн хэрэгжилт, дэд төслүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, зээлийн чанар, ашиглалт, зарцуулалт болон үр дүнгийн талаар ярилцав.
ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг-II” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дунд хугацааны үнэлгээний хүрээнд төслийн бүтцийг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны багтай нягт хамтран ажиллаж байгаа юм.
Төслийн Удирдах хорооны хурлыг 2026 оны 01 дүгээр сард зохион байгуулж, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Үүний дагуу Дэлхийн банк, ЦХИХХЯ болон Сангийн яам хамтран төслийн бүтцийг шинэчлэх санал боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор хүргүүлээд байна
Мөн Дэлхийн банкны багтай хамтран Нэгдсэн мастер төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад хяналт тавин ажиллаж байна. Төслийн хэрэгжилт энэ оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 73.4 хувьтай байна.
| Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.