Шууд Chart

"Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

2025-08-15 12:08:20

Монголын Диф спортын хороо /МДСХ/-ны хүсэлтээр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тус хорооны Ерөнхийлөгч Д.Баасандорж, ЕНБД Т.Долгорсүрэн тэргүүтэй баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
 
Япон улсын Токио хотноо 2025 оны 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Зуны XXV удаагийн Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадам (Дифлимп) зохиогдох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох ажээ.
 
Уулзалтын үеэр МДСХ-ны зүгээс Дифлимпын наадам нь 1924 оноос хойш зохиогдож байгаа сонсголын бэрхшээлтэй тамирчдын хувьд хамгийн нэр хүндтэй олон улсын наадам болохыг онцлоод тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг спортоор дамжуулан олон нийтэд сурталчлан таниулахад оруулж буй хүчин зүтгэлийг үнэлж байгаагаа илэрхийлсэн талархлыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшигт гардуулан өглөө.
 
МҮОХ-ноос "Токио 2025" Дифлимпын наадамд оролцох баг тамирчдадаа амжилт хүсч, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
 

"Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй