Шууд Chart

Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

2025-09-03 11:05:57

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг даргын орлогч Ц.Өнөрцэцэг нар Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Эрдмийн хөтөч 58-р сургуулийн Д.Сумъяа дасгалжуулагчтай Demons клубийн баг тамирчид нь өнгөрөгч наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан 16 дахь удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ үеэр Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Каваүчи Широ “Монгол хүүхдүүд энэ спортоор маш богино хугацаанд амжилт гаргах боломжтой гэдгийг олж харсан. Азийн аварга шалгарлуулах тэмцээнд маш богино хугацаанд өндөр амжилт гаргасан багш, хүүхдүүдээр бахархаж байна. Тийболын баг тамирчдаа амжилт гаргахад бүх талаар дэмжсэн дүүргийн Тийболын холбооны удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Мөн Азийн Тийболын холбооноос дүүргийн Тийболын баг тамирчдад дараагийн олон тэмцээнд амжилт гаргах, бэлтгэл сургуулилалтаа хийхэд нь зориулж спортын 10 иж бүрдэл бүхий техник хэрэгсэл өгсөн байна.

Сонирхуулахад, Тийболын спорт нь бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн бэсрэг талбайд тоглодог аж. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар


Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй