
Сайн байна уу? Би зарим сайтад нийтлэгдсэн хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүстэй сийрэг ухаанаар санал бодлоо хуваалцаж зөвлөлгөө авмаар байна. Би нөхөр, охин(13 настай), хүүгийнхээ (2 настай) хамт амьдардаг, төсвийн байгуулагад судалгааны ажил хийдэг, 40 настай. Нөхөр маань наймаа хийдэг.
Бид гэрлээд 18 жил болж байна. Өнөөдрийг болтол бидний амьдрал дардан байсангүй, сэтгэл зориг зүрхээрээ амьдралаа бүтээх гэж хамтдаа зүтгэж, орох оронгүй байхдаа эцэг эх, ах, эгчийнхээ хажуу өрөөнд хүртэл амьдарч шударга хөдөлмөрлөж, улсад 18 жил ажиллаж, нөхөр маань ч хувиараа бизнесс эрхэлж байж, сайхан хүү хүртэл төрүүлж өгсөн, амьдрах байр, унах унаатай болсон. Бидний амьдрал баян, хангалуун биш ч боломжийн дундаж орлоготой айл. Гэр бүлийн дотор сайдах, муудах явдал гардаг ч тэр нь хий хардах, мөнгө муу олдог, хувиараа юм хийе гэсэн бодол байдаггүй юм хийхгүй юм бол яах гэж наад мэргэжлээ эзэмшиж эрдмийн цол хэргэм авсан юм гэж байнга хэлдэг нь надаа сэтгэлийн их дарамт нэмж байдаг. Мөнтүүнчлэн надаа одоо найз нөхөд гэж байхгүй, гэртээ хүүгээ хараад 1,5 жил суугаад одоо ажилдаа орсон. Хэтэрхий хартай гэрээс гараад 2 цаг 30 минут болоход л араас минут тутамд утасдана, бас уураа хүрэхээр гар хүрнэ. Өөдөөс нь юм хэлмээр санагдсан ч цохиод авах бол уу гэж айж нуруу луу хүйт оргино, цохиод ч ямар дийлэх биш. Намайг хүмүүс гаднаас маань хараад их жаргалтай сайхан хүүхэн гэж санадаг байх.
Уучлаарай гээд хэлчих бол уу ч гэж хүлээнэ. Залуу байхад энэ бүхнийг тэвчээд хүүхдээ авч аав, ээжрүүгээ гүйдэг байсан тэгээд л айлд удаан байгаад байх хэцүү санагдаад буцаад л ирдэг байсан. Одоо бол энэ насанд чинь Монгол хэвийн амьдралтай хүмүүс жаргах цаг ирж байхад ингээд айлын хаяа бараадаад явдаг гэж өөртөө л гомдож суух юм даа. Уурлаад байдаг болохоор нь нэг их хүн амьтантай нийлээд суугаад байдаггүй байсан маань түүнийг давруулсан бололтой. Гэтэл нөхөр маань өөрөө бол дуртай газраа өөрийнхөө дураар явна би ирэхэд нь хаашаа явав ч гэж асуудаггүй. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй, авгай хүүхэн гээд ч байдаггүй болохоор нь итгэдэг учраас асуудаггүй.
Би бүр учраа олохгүй, гэр бүлийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө амьдралд дуртай, тохиолдсон ямар ч саад бэрхшээлийг давна туулна гэсэн итгэл маань алга болчихоод байна. Бүр одоо үлдсэн амьдралаа тайван, хийх дуртай ажил хөдөлмөрөө тайван хийгээд амьдармаар санагдаж байна.
Нөхрөөсөө салах уу, эсвэл яаж хашраах вэ? Та бүхэн надад тусалж, үнэтэй сайхан зөвлөлгөө өгнө гэдэгт найдаж хүлээж байна.
Баярлалаа.
Хүмүүс намайг жаргалтай эмэгтэй л гэж санадаг... | ||
Үзсэн: 12177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.