Шууд Chart

Нийгмийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

2026-06-04 15:05:40

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул холбогдох албан хаагчдын хамт “One Sky” Олон Улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, гэр бүлд чиглэсэн төсөл арга хэмжээний талаар санал солилцлоо.

"One Sky"  байгууллагын зүгээр Монгол дахь гэр бүлийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн ажилтнууд гэр бүл, тэр дундаа эцэг эхтэй ажиллах чадавхыг дээшлүүлэх, гэр бүлийн бат бөх байдал, эцэг эхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар саналаа танилцуулж, хамтран ажиллахаар боллоо.

 


Нийгмийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй