Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэн байна.
2015 оны есдүгээр сарын 25-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с.17 цагт 8 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийгшил 52 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 25-ны 21 цагаас есдүгээр сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
| Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.