Шууд Chart

Улаанбаатарт 9 хэм дулаан

2015-09-26 09:32:45

2015 оны есдүгээр сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Улаанбаатарт 9 хэм дулаан  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй