Шууд Chart

"Champions" баг аваргаллаа

2016-12-06 07:16:22

Зуун буудалт даамын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд "Бадмаараг" төв дээр боллоо. 16 дахь удаагаа зохиогдмон тус тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Champions" баг боломжит 14 онооноос 12-ыг авсан амжилтаар аваргалав.

Удаах байруудыг "Алдар" спорт хороо, "Хасу-Мегаватт" багууд тус бүр 10 оноо авсан амжилтаар эзэлсэн байна. Мөн тэмцээний дундуур түргэн тоглолтын багийн УАШТ зохиогдсон бөгөөд "Бадмаараг" баг алтан медаль хүртэж, "Champions", "Алдар" спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, хоёрдугаар ширээнд спортын мастер Д.Эрдэмбилиг, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, тавдугаар ширээнд спортын мастер Б.Билгүүн нар тус тус түрүүлсэн байна.


"Champions" баг аваргаллаа  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй