Шууд Chart

Энэтхэг улсын гомон дацангийн гаарамба, хамба лам Д.Жавзандорж Дорнод аймагт ирлээ

2016-12-07 14:19:10

Дорнод аймгийн бурхан шашинтны төв Данриг данжаалин хийдийн урилгаар Хамба лам Д.Жавзандорж уригдан ирлээ. Тэрбээр 12 дугаар сарын 6-наас 11-нийг хүртэл тус аймагт ажиллах юм байна. Хөтөлбөрөөс нь дурдвал, лам хуварга сүсэгтэн олонд аврал одуулахын хөтөлбөр, Насны авшиг буюу сүсэгтэн олон залууст бурхан номыг таниулах зэрэг олон төрлийн номын үйл ажиллагааг явуулах ажээ. 

Аврал одуулахын хөтөлбөр нь бурханы шашинт лам хуварга хүн, сүсэгтэн хүн нь авралыг одуулж байж бурханы шашинт хүн юм гэдгийг тайлбарласан номын үйл аж. Энэ нь гурав хоног данриг данжаалин хийд дээр явагдах юм байна.

Харин 12-р сарын 10-нд элдэв насны барцадыг арилгах, цас зуд ихтэй үед мал хуй бага үрэгдээсэй гэдэг үүднээс Насны авшиг номыг аймгийн хөгжимт драмын театрт зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаанд иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг уриалж байлаа. 

Б.Отгонбавуу


Энэтхэг улсын гомон дацангийн гаарамба, хамба лам Д.Жавзандорж Дорнод аймагт ирлээ   
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2016-12-07 15:05
Ацыг хөөгөөл яьуул
Зочин [202.9.41.xxx] 2016-12-07 14:51
Үхэж байсан Түвдүүд зайлаа

Бидэнтэй нэгдээрэй