
Эрчүүд их сонин улс. Өөрсдийнхөө хэр хэмжээг мэддэггүй нь даанч харамсалтай. Өөрөө ердийн нэгэн байж хачин гоё хүүхэнд санаархана.
Өөрсдөө ямар ч авьяасгүй, ямар ч мөнгөгүй, бас бусдаас ялгараад байх мэдлэг мэргэжил гэх юмгүй хэрнээ эрийн хийморьдоо найдан өөрөөсөө давуу нэр хүндтэй, олны танил, эсвэл хөрөнгө мөнгөтэй баян хүүхнүүдэд санаархан сээтэн хаяна. Үүнийгээ болохоор, "Даахин дор хүлэг, дахан дор эр" гэж үг байдаг юм. Эр хүнийг басаж болохгүй. Ирээдүйд хэн ч болох юм билээ... хэмээн эртний зүйр цэцэн үг хэлж цагаатгана.
Зарим нь болохоор шууд л өөрөө өөрийгөө өөд нь татчихна. Тиймэрхүү хамраа сөхөх дуртай зарим нэг нь, "Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр" хэмээн эрт балрын үеийн мэргэн түргэн үгийг хээв нэг хэлж хүүхнүүд өөрсдөө гүйж ирээд түүний дор хэвтэх ёстой юм шиг л даналзана. Үнэн хэрэг дээрээ бол, "Эм нь дороо, эр нь дээрээ" гэдэг чинь байгаль, физиологийн асуудал болохоос эмэгтэй хүн гэхээр л хэн нэгэн эрийн дор заавал ч үгүй хэвтэх ёстой ч гэсэн үг биш юм шүү дээ. Тэгж ярих юм бол секс хувьсгалын ачаар орчин үед эр эм хоёр хэн нь дээрээ хэн нь дороо байх талаар ч маргах шаардлагагүйгээр хүслээ хангадаг болчихоод байгаа.
Алдартай хүүхнүүдэд дурлах нь эрчүүдийн гэм биш зан юмдаа. Цуутай хүүхнүүд хэзээ ч хэнд ч хань болж байгаагүй. Харин аз таарвал тэдэнтэй нэг шөнийг л хамтдаа өнгөрөөхөд хангалттай. Нэр алдартай хүүхнүүдтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрэх юмсан гэсэн мөрөөдлөө толгойноосоо авч хая. За яахав нэртэй зүстэй сайхан хүүхэнтэй ханилан суулаа гэж бодъё. Ингэхэд хүмүүс хамгийн түрүүнд таны нэрийг мартах болно гэдгийг санаарай. Тэгээд л таныг хүмүүс эцэг эхийн чинь өгсөн нэрээр чинь бус харин "Тэр хүүхний нөхөр" хэмээн эхнэрээр чинь дуудах болно. Төрүүлж өсгөсөн эцэг эхийн чинь өгсөн нэр ус байсаар байтал хэн нэгэн эмэгтэйгээр овоглочихоод "Тэрний нөхөр", Тэр хүүхний хуучин нөхөр", Тэр хүүхний шинэ" гэж дуудах болно.
Эцэг эхээс заяасан дуудах нэр байсаар байтал ингэж дуудуулна гэдэг гомдмоор байгаа биз дээ. Хэн нэгэн эмэгтэй хүний сүр бараан дор амьдрах тийм сайхан гэж үү?
Нэр алдартай эмэгтэйн эр нөхөр байх хэцүү юу... | ||
Үзсэн: 3070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.