Шууд Chart

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардууллаа

2018-10-04 14:10:22

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон 2018 онд үйлдвэрлэгдсэн Япон улсын "Ниссан урбан" маркийн түргэн тусламжийн автомашиныг гардуулж өглөө.

Замын-Үүд сум нь 20 мянган гаруй оршин суугчидтайгаас гадна түр болон явуулын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг. Алсын дуудлага нь 100-200 км зайтай байдаг байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэхүү автомашин нь түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн хувь нэмэртэй бөгөөд хүнд өвчтөн тээвэрлэхэд хамгийн тохиромжтойг онцоллоо. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардууллаа  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй