Шууд Chart

Криштиан Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

2014-01-14 10:47:39

Португалийн шигшээ, Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо.

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулах эцсийн шатанд “Байерн Мюньхэн”-ий Фрэнк Рибери, “Барселона”-гийн Леонел Месси болон “Реал Мадрид” багийн Кристиан Роналду нар шалгарч үлдээд байсан.
 
Шалгаруулалт   ФИФА-гийн дүрэм журмын дагуу шилдэг хөлбөмбөгчнийг ахлах дасгалжуулагч, үндэсний багийн ахлагчид болон хөлбөмбөгийн сэтгүүлчдийн саналын дагуу, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Санал асуулгаар Роналду  2013 онд 56 тоглолтод  66 гоол оруулж ү найман тоглолтод хэт-трик хийснээр тэргүүлж, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Криштиан Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй