Шууд Chart

"Ээждээ бичих захидал" 2-р байр

2014-03-10 11:20:12

   Сүүн мөртэй ээж минь

    Сайн байна уу?  Ээжээ .
Энэхүү захидлыг минь унших өдрийн мэндийг хүргэе. Ямар их хувь заяагаар би таны хүүхэд болж есөн сар хэвлийд тань байж, ерөөлтэй орчлонд мэндэлсэн юм болоо. Энгүй их хайранд тань өлгийдүүлсээр ээжээ охин тань 10 нас хүрлээ.                                 Ээжээ би их азтай хүүхэд. Халуун дулаан гэр бүлийнхээ хамгийн том зээ охин нь болж төрсөн. Яг энэ цаг мөчид би их гоё дурсамжыг санаж байна. Тэр нь анх намайг 2 сартайд вакцин хийлгэх үед болсон явдал. Хамгийн том зээ болохоор өвөө, эмээ, аав, ээж, эгч нар гээд бүх л том хүмүүс ажил хичээлээсээ чөлөө авсан гэсэн. Учир нь би тэр өдөр вакцинаа хийлгэхэд хамт байх гэж.  Эмч тариа тарих тэр мөчид би маш чангаар уйлсан. Харин та буруу харан зогссон байсан гэдэг. Яагаад гэвэл нялх үрээ уйлхад та ч гэсэн хамт уйлж, тариа тарихыг нь харж зүрхлээгүйдээ тэр байх.                                                     Үүнээс хойш цаг хугацаа их өнгөрсөн ч та энэ тухай дурсан ярихдаа таны харц ямар болдог тухайгаа мэдэх үү. Ээжээ та одоо ч тэр үеийг санахдаа түгшсэн хэвээрээ байдаг. Би энэ тухай санах бүртээ таны хайрыг тань мэдэрдэг. Ээжээ таньдаа хайртай шүү. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор өрөмний өт хулан гэдэг байсан. Тийм дээ ч манай эгч надад шүлэг хүртэл зориулж зохиосон. Сүү асгарсан эхийн хайраас гадна шүлэг хүртэл надад зориулаад л...Ээжээ би хайраас үүсч, хайраар өссөн би хайрын ОХИН.
Өдөр хоног өнгөрөхийн хирээр би том болж сургуульд орсон. Анх удаа муу дүн аваад ирэхэд таныг зэмлэх байх гэж бодсон. Гэтэл та бусдын ээж шиг загнахаас илүү зааж зөвлөж хамтдаа хичээж эхэлсэн. Харин энэ бүхэн надад сургамж болж би дахиж муу дүн авахгүй ээ. Баяраллаа ээжээ...Ээжтэйгээ хамт хоол хийсэн өдрийг санаж байна. Тэгэхэд та бид хоёр хамтдаа гурилтай шөл хийсэн. Охин бүр хоол хийхийг хүсдэг.Та надад төмс хэрхэн арилгах хоол хийх тухай их сайн заасан юм. Орой болж гэр бүлээрээ хоол идэхэд та надаар бахархаж ээждээ тус дэм ихтэй байгааг хэлсэн. Та хэлсэн үгээ одоо санахгүй байгаа байхаа. Гэхдээ би таны хайр уран дэмжлэгээр тань сайн охин явж байна. Ээжээ таныг хараад хүмүүс том охин нь арван настай дороо гурван дүүтэй гэхэд итгэдэггүй. Учир нь таны царай өөрчлөгддөггүй, та одоо ч гэсэн хөөрхөн хэвээрээ. Эх хүн гэдэг энэ дэлхийн хамгийн ачит бурхан төдийгүй сүүн мөр тань гэр бүлийг тань гэж эмээ хэлдэг. Таны минь төрүүлсэн ижий бурхан эмээ дээ ч гэсэн баярлаж явдаг. Баярлалаа эмээ ... Айлын том байх хариуцлагатай , хүнд ч гэсэн би шантарч байгаагүй .Учир нь таны захидаг захидаг үгээр бол:

1.Хэзээ ч хуучин хувцас өмсөхгүй /ах эгчийн/ 
2.Түрүүлж болзоонд явж , машины үнэмлэхтэй болж , хамгийн эхэнд хуримаа хийнэ.
Мэдээж энэ бүх зүйлд хоёр талтай гэдэг нь энэ байх л даа .Охиныхоо ирээдүй төлөө хичээж хөтлөгчийн сургалтанд хүртэл явуулж байгаад тань баярлалаа ээжээ. Амралтын өдрүүдэд охиноо хэрхэн суралцаж , өөрийгөө хөгжүүлж байгааг харж байнга магтаж байгааг харж байнга магтдаггүй ч гэсэн таны харц надад төлөө том шагнал байдаг юм шүү ээжээ. Энэ намар бага дүү минь хатгаа авч 40 хоног эмнэлэгт хэвтсэн . Та дүүтэй минь хамт байсан. Тэр үед ээжээсээ хол байхын хэцүүг мэдэрсэн шүү. Хааяа намайг тань дээр ирхэд ядарч байсан ч үгийг минь сонсож , , надад найз шиг байсанд охин чинь баярлалааа. Сүүлд сонсоход та ядарч байсан ч гэсэн. Энэ тухай ааваас сонсоод охин  өөрийн ирэхгүй нулмис унагасан шүү ээжээ. Ээжээ яагаад таны хайр ийм сайхан юм бэ ? Үр хүүхдүүддээ зориулсаар л байгаа ч өөрөөс тань дундарч хоосордоггүй . Тиймээс эхийн хайрыг юугаар ч үнэлэж дүгнэсэн жинхэнэ үнэ цэнээсээ хамаагүй бага. Тиймээс л охин тань том болоод таны сүүн мөрийг үргэлжлүүлж ээж болно. Та надад “Том болох гэж яарах хэрэггүй охин минь Харин хүн болоход яар” гэж захидаг . Охин нь энэ үгийг тань байнга санаж явна. Ээжээ би энэ үгийг тань байнга санаж явна. Ээжээ  би амлаж байна. Улам их шаргуу хөдөлмөрлөж сайн хөтлөгч болж чадахгүй юм гэхэд сайн охин байх болно.Ээждээ хайртай шүү. Охин  Хулангаас нь.

БЗД-ийн 44-р сургууль 5ё ангийн сурагч Ганбаатарын Хулан Утас: 96010919, 96200003, 94769267


"Ээждээ бичих захидал" 2-р байр  
Үзсэн: 15785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 21:15
гайхалтай захидал болжээ
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-11-23 20:06
Уйлах шахлаа шүү kkkkkkkkkkkkkkkkkkkk
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-06-05 14:52
энэ бол сайхан захидал болжээ...

Бидэнтэй нэгдээрэй