Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад их наадам 11 хоногийн турш ОХУ-ын Казань хотноо амжилттай болж өчигдөр өндөрллөө.
Нийт 156 улсын 14 мянган орчим баг тамирчид өөр хоорондоо өрсөлдөж, 59 улс л медалийн эзэд болсон байна.
Манай Монгол Улсын баг тамирчдийн хувьд 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медаль хүртэж чансаагаараа 11 дүгээр байрт бичигдлээ.
Эх орондоо нийт 25 медалийг авчирсан медалийн эзэд, баг тамирчид удахгүй эх орондоо газардана.

Мөн Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Универсиад наадмын хаалтын үеэр уулзалдаж, оюутны спортын цаашдын хөгжлийн талаар санал, бодлоо солилцжээ. Энэхүү уулзалтанд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан байлцлаа.

| Универсиад наадмаас Монголчууд 25 медаль хүртлээ | ||
| Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.