
"Мини Шатар 2014" өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот хөдөөгийн нийт 300-аад өсвөрийн шатарчин зургаан насны ангиллаар өрсөлдсөнөөс багийн дүнгээр Ц.Батболд дасгалжуулагчтай Багануурын баг тамирчид нэгдүгээр байр эзэлсэн бол н.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан хотын Оюуны Ундраа сургуулийн баг, О.Мягмардорж дасгалжуулагчтай МХО-ны баг тамирчид удаалжээ.
Зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ /Багануур/ охидын ангилалд Б.Энхлэн /Багануур/, найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Л.Дөлгөөн /Оюуны Ирээдүй/ охидын ангилалд Л.Баясгалан /Оюуны Ирээдүй/, 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд М.Бат /МХО/, охидын ангилалд Э.Удвал /13-р сургууль/ нар тэргүүн байрт шалгарсан байна.
"Мини Шатар 2014" тэмцээний аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.