
Манай улсад шинээр хөгжиж буй триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулагдахаар болсон байна. Уг тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж байгаа ажээ. Энэ удаагийн УАШТ-ийг эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд болон сонирхогчид гэсэн гурван ангиллаар явуулна. Триатлоны спортын сонирхогчдын тэмцээнд нас, хүйс харгалзахгүй оролцох боломжтой юм байна.
Тус тэмцээний зорилго нь триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, триатлоны шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах аж. Мөн тэмцээний ангилал бүрт эхний 3 байрт шалгарагсдыг медаль, диплом, үнэ бүхий зүйлээр урамшуулна. Ивээн тэтгэгч, хамтрагчаар Монголын Үндэсний Олимпийн Хороо, ССАЖЯ-Спортын бэлтгэлийн төв, “Каннондэйл Монголиа”, “ЖМКО”, “Нью Саммит” компани ажиллаж байна.шагналын сан хоёр сая төгрөг юм байна.
Тэмцээний зай, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэе.
Тэмцээний зай:
Эмэгтэй элит, хөвгүүд – 600 м сэлэх, 10 км дугуйгаар, 3 км гүйх
Эрэгтэй элит – 800 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
Сонирхогчид – 200 м сэлэх, 5 км дугуй, 1,5 км гүйх
Шагнал: УАШТ-ий шагналын сан нь 2013 мянган төгрөг.
Тэмцээний хураамж: 5000 (насанд хүрээгүй бол 3000 төгрөг)
Хөтөлбөр:
VII.26 17.00 Техникийн зөвлөгөөн
VII.27 10.40 Нээлт
11.00 Эрэгтэй элитийн гараа
13.00 Эмэгтэй элитийн гараа
15.00 Хөвгүүд, сонирхогчдын гараа
16.00 УАШТ-ий хаалт
11.00 Эрэгтэй элитийн гараа
13.00 Эмэгтэй элитийн гараа
15.00 Хөвгүүд, сонирхогчдын гараа
16.00 УАШТ-ий хаалт
Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ес дэх жилдээ зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.