Шууд Chart

Орны төмөрт толгойгоо гацаасан хүүхдийг тэлэгч ашиглан аварчээ

2023-06-07 09:51:51

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны ... тоот байранд бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 6-ны 15:36 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.  

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хоёр настай, эрэгтэй сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болголоо. 

Эх сурвалж: ОБЕГ


Орны төмөрт толгойгоо гацаасан хүүхдийг тэлэгч ашиглан аварчээ   
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Урилгаар МУСТА Г.Эрдэнчимэг [127.0.0.xxx] 2023-06-07 12:00
10000000000000000000000

Бидэнтэй нэгдээрэй