Шууд Chart

Монголын төлөөлөгчид Канадын газар тариалангийн үзэсгэлэнд оролцож байна

2023-06-23 10:39:55

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2023 оны зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Канад Улсын Саскачеван мужид ажиллаж, Режайна хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Канадын газар тариалангийн үзэсгэлэн (Farm Show 2023)-д оролцов.

Элчин сайд тус үзэсгэлэнд Монгол Улсаас оролцож буй ХХААХҮЯ-ны төлөөлөл болон фермерүүдийн хамт Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн яам, Худалдаа, экспортын хөгжлийн яам болон Саскачеваны Худалдаа, экспортын түншлэлийн байгууллагын удирдлага, Режайна хотын дарга, “Farm Show”-ны ерөнхийлөгч нартай албаны уулзалтууд хийв.

Канадын тал Саскачеван мужийн хөдөө аж ахуйн салбарын хөгжил, өнөөгийн байдал, тэр дундаа хөрс хөндөхгүй тариалан, усалгаа, экспортын тухай танилцуулж, хоёр талын худалдаа, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Монголын төлөөлөгчид мөн Канадын Ургамлын гений нөөцийн газрын эрдэмтэн судлаач нартай уулзаж, Канадын үрийн банкны журам, судалгаа, хөгжүүлэлт, Монгол Улс руу экспортлох асуудлаар ярилцахаас гадна Тал хээрийн хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн хүрээлэнгийн захиралтай уулзаж, хөдөө аж ахуйн орчин үеийн техник технологи, машин, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх талаар санал солилцлоо.


Монголын төлөөлөгчид Канадын газар тариалангийн үзэсгэлэнд оролцож байна  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй