Шууд Chart

Магистраль шугамын засварын дараа орчны тохижилтод стандарт хангуулахаар ажиллаж байна

2023-07-28 11:21:54

Хотын стандарт, хяналтын газраас шинээр хийж байгаа болон засаж буй магистраль шугамд хяналт тавин ажиллаж байна.

Тухайлбал, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4.8 км урттай зургаан магисрал шугамыг өргөтгөн туннел болгон шинэчлэх ажил 85 хувьтай, тохижилтын ажил эхлээд буй.

Тус магистраль шугамын байгууламжийг булсан хэсгийн дээр зөвхөн явган зам, дугуйн зам хийх бөгөөд тохижилтыг явган замын стандартын дагуу хийхийг зөвлөн ажиллаж байгаа юм. Мөн гүйцэтгэгч байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмж өгсөн бөгөөд албан мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөжээ.

UCS 0901B Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага

https://standard.ub.gov.mn/standard-one?id=21

UCS 1001A Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж*шинэ

https://standard.ub.gov.mn/standard-one?id=1

UCS 1001C Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийн зураг төсөл*шинэ

https://standard.ub.gov.mn/standard-one?id=2

Дээрх стандартын шаардлагууд нь хуучин байсан стандартын бус замыг нөхөн сэргээлтийн явцад сайжруулан, орчны тохижилт, аюулгүй байдлыг хангаад зогсохгүй иргэд, оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлэх, хотоо эмх цэгцтэй болгох, хотын соёлыг дэлгэрүүлэх үндэс юм.

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР


Магистраль шугамын засварын дараа орчны тохижилтод стандарт хангуулахаар ажиллаж байна  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй