ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь энэ сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан.
![]()
Тус анхны нислэгт оролцсон БНСУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, “Батламж” гардууллаа.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 107 иргэнийг /том хүн-72, хүүхэд-35/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт “Батламж” гардууллаа | ||
| Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.