Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж Богдхан уулын арын авто замын хөдөлгөөнийг 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хязгаарлаж, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.
Өөрчлөлт орсон чиглэлүүд:
Ч:42Z Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан
Ч:45Z Ган хийц – ХМК – Зайсан
Ч:52Z 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
Ч:55Z Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
Ч:65Z Зайсан - Офицеруудын ордон
Ч:66Z Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол
Ч:72Z Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж
Нийтийн тээврийн хэрэгслүүд дээрх зураглалын иргэдэд үйлчилнэ.
Иргэд та бүхэн тухайн чиглэлийн замналын мэдээллийг харахдаа /UB bus/ “Z” тэмдэгтэйг харна уу.
Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
| Нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна | ||
| Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.