Шууд Chart

Холер өвчний хяналтын шинжилгээ хийлээ

2023-07-28 12:37:31

Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Булган, Сэврэй сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, усан сан, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулдаг захуудаас холерын хяналтын дээж материал болох арчдас 220, ус 220, жимс 15, ногоо 15 нийт 470 нэгж материал цуглуулан шинжилгээ хийлээ. 
 
Шинжилгээг нян судлалын аргаар шинжлэхэд холерын вибрион илрээгүй гэж Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. 
 

Холер өвчний хяналтын шинжилгээ хийлээ   
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй