Шууд Chart

“ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-07-31 15:03:23

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН  УРИЛГА

Огноо: 2023 оны 07 дугаар сарын 31

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн дэргэдэх “ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг  сонгох нээлттэй тендер.

 Сонгон шалгаруулалтын дугаар:2023.07.А/78

МҮОНРТ-ийн дэргэдэх “ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн     нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул та бүхнийг тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гарган эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдана. Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн /Төрийн банк дахь100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ. /

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна./ Багцгүй /           

Оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Ижил төстэй  ажил үйлчилгээ явуулсан туршлагын мэдээлэл ирүүлэх. / 2021, 2022 оны гэрээ, гэрээ дүгнэсэн акт /

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2021,2022/

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн Е-balance цахим бүртгэлд шивэгдсэн санхүүгийн тайлан ирүүлнэ.

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.

- Тендерийн хамт  567,807  төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ.

- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлалт аргаар битүүмжилж,  2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө МҮОНРТ-ийн байранд  ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 16 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй 

Тендертэй  холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн 70117004 / дотуур утас 2170 / дугаарын утсаар  холбоо барьж лавлана уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

“ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй