Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Мухартын голын ундрага багасч буй гэх мэдээллийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Завхан аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Даваажаргал болон албаны хүмүүс нөхцөл байдалтай танилцав.
Мухартын гол нь 300 метр гаруй өндөр элсэн манхан доороос ундарч гардаг байгалийн онцгой тогтоцтой гол юм. Жил бүр уг голыг үзэх гэж 10000 гаруй жуулчин ирдэг ба элсэн манхнаас чаргаар гулгах явдал нь усны ундаргыг дарах болсон гэж нутгийн иргэд үздэг.
Иймд Мухартын гол руу 2020 оноос эхлэн машин оруулахгүй байх, голын эрэг дагуу отоглох, чаргаар гулгах явдлыг таслан зогсоож, хамгаалалтын бүс тогтоож зөвхөн мориор болон явганаар зорчуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна.
Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хийх ба Мухартын голын ундарга багасч буй шалтгааныг мэргэжлийн баг ажиллуулж судлуулах, цааашид авах арга хэмжээг нарийвчлан тогтоох үүргийг Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд өгөв.
Эх сурвалж: Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
| Мухартын голыг үзэхээр жил бүр 10000 жуулчин ирдэг | ||
| Үзсэн: 1850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.