Ирэх өдрүүдэд орон даяар цаг агаар хэт халах тул наршилтаас сэргийлэх, гол усны ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Бямба гарагаас эхлэн төвийн аймгуудын нутгаар 4 хоног, говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар 7 хоногийн туршид хэт халалт үүсэх төлөвтэй байна.
Долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд говийн бүс нутгаар хэт халж, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар өдөртөө 38-40 хэм хүрч халах төлөвтэй байгаа тул наршилтаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад анхаарал тавина уу.


Эх сурвалж: НЭМҮТ
| Ирэх өдрүүдэд орон даяар хэт хална | ||
| Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.