“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2023 оны долоодугаар сарын 24-нөөс 2023 оны долоодугаар сарын 30-ны өдрүүдэд олон улсын 1, орон нутгийн 56 нийт 57 нислэг үйлдэгдэж /Онцгой үүргийн-5, Тусгай үүргийн-11, Түргэний-4, Ерөнхий зориулалтын-22, Дадлагын-6, Шалгалтын-3, Захиалгат /нөөц/-1, Хөөлт-3, Хувийн-2/ нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт нийт 123 удаа хүлээн авч бид бэлэн байдлыг ханган ажиллалаа.
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан МИАТ ТӨХК-ийн ОМ502 аяллын дугаартай Нарита- Улаанбаатар чиглэлийн 159 зорчигчтой Boeing 737 MAX 8 зорчигч тээврийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 19:50 цагт буусан гэж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлаас мэдээллээ.
| “Буянт-Ухаа” ОУНБ: Олон улсын 1, орон нутгийн 56 нийт нислэг үйлдэгджээ | ||
| Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.