Шууд Chart

Зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна

2023-07-31 10:53:21

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилтот ажлын хүрээнд тус дүүргийн  1, 2, 3, 12  хорооны зуслангийн бүсийг камержуулж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж  байна.

Зуслангийн бүсийг камержуулснаар энэ оны 07 дугаар сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Иргэд та бүхэн халаасны хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө эд зүйлийг хараа хяналттай авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


Зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-31 12:49

Бидэнтэй нэгдээрэй