Шууд Chart

Ус судлалын харуул Б.Бат-Өлзий Хяргас нуурын эрэгт тасралтгүй 11 жил ажиглалт хийж байна

2023-07-31 13:57:12

Увс аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хяргас нуурын Ус судлалын харуулын ажиглагч Б.Бат-Өлзий гүйцэтгэдэг ба нутагтаа 31 жил амьдарч байна. Тэрээр Хяргас нуурын ус, цаг уурын орчны  горимын ажиглалт, судалгаа хийдэг тасралтгүй ажиллагаатай юм. Иймд байгаль хамгаалах үйлсэд үнэнчээр зүтгэж байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж шинэ байр барих 10 сая төгрөг, ажиглалт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх яамаха брэндийн мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

Тус ажиглалтын харуулын цэгийн байр 1976 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа  дууссан байв. Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Зүүнговь суманд Ус, цаг уур орчны шинжилгээний харуулыг өртөө болгон өргөжүүлэх шаардлагатай тул уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Увс аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн дэмжлэг хүслээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Ус судлалын харуул Б.Бат-Өлзий Хяргас нуурын эрэгт тасралтгүй 11 жил ажиглалт хийж байна  
Үзсэн: 1980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй