Увс аймгийн Бөхмөрөн суманд Ачит нуур-Дэвэл арлын БЦГ-ын хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар захиргааны байртай танилцлаа.
Уг байр 2022 онд ашиглалтад орсон ба KFW төслийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Тус хамгаалалтын захиргаа нь 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс Ачит нуур-дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар 211552 га талбайг хамаарч 16 хүний бүрэлдэхүүнтэй байх ба захиргааны даргаар Н.Батбаяр ажиллана.
Эх сурвалж: БОАЖЯ
| Түргэн уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллав | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.