Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

2023-08-01 08:27:55

Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй  хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан.

Гал түймрийг унтраахаар  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.


ШУУРХАЙ МЭДЭЭ: Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 4729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-01 09:30
Энэ мэдээ ойлгомжтой зөв бичигдсэн байна. Харин таны бичсэн сэтгэгдэл их алдаатай бичигджээ.
Зөв бичээчээ [127.0.0.xxx] 2023-08-01 08:43
Түймрийг унтраах өиш зүгэнр л түймэр унтрахх гэж бичээч ээ! Үндэсний тв байж арай л чадваргүй юмаа

Бидэнтэй нэгдээрэй