Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулахаар болжээ. Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ШШГЕ газар хамтарч нийслэлийн нийтийн эзэмшлийн шарилж устгах ажлыг маргаашнаас эхлүүлэхээр боллоо.
Уг тушаалд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нйтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг Улаанбаатар хотын нийтиийн эдэлбэр газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуаалахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай гэжээ.

| Маргаашаас эхлэн Х.Нямбаатар сайдын тушаалаар хоригдлууд шарилж устгана | ||
| Үзсэн: 2846 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.