Шууд Chart

Баянхонгор-Алтай чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө

2023-08-02 08:10:28

2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна.

Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу!

Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж эвдрэл үүссэн байдалтай байна.

Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104 жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна.

Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр нарын холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Баянхонгор-Алтай чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-02 08:42
100 жилээ бодитоор ингэж л угтаж дэ

Бидэнтэй нэгдээрэй