Шууд Chart

“Улаан цутгалан” хүрхрээ дээр өдөрлөг зохион байгууллаа

2023-08-02 12:24:04

БОАЖ-ын Сайдын 04, 07 дугаар албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт “Улаан цутгалан” хүрхрээ дээр амарч, аялж буй иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд байгаль орчин, ус, хог хаягдал, үер уснаас сэргийлэх чиглэлийн 4 төрлийн 500 гаруй гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэж, 3 цэгт мэдээллийн самбар байршуулж, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулан ажиллав.

Эх сурвалж: БОАЖЯ


“Улаан цутгалан” хүрхрээ дээр өдөрлөг зохион байгууллаа  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй