Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023-08-02 15:23:45

Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нуруунаас эхтэй Орхон, Идэр, Түй, Чулуут, Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна.

Орхон, Хараа, Халх орчимд үерийн түвшинг 5-40 см Сэлбэ гол Санзай орчимд үерийн түвшинг 5 см давсан байна. Харин Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 3-ны өдөр Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 10-40 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй