БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ танилцлаа. Ховд аймгийн УЦУОШТ нь 1938 онд “Цаг уурын товчоо” нэртэйгээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж тасралтгүй 85 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар цаг уурын 9 өртөө, 7 харуул, Ус судлалын 11 харуул, мөстөл судлалын 1 станцад нийт 96 албан хаагч ажиллаж байна.
Уулзалтын үед 1976 онд ашиглалтад орж байсан Ус судлалын харуулын байрны шинэчлэлд 10 сая төгрөг, Ус судлалын харуул нэг удаагийн эргүүл хийхдээ 3-5 км явдаг тул 11 харуул тус бүрт 11 мотоцикл шийдвэрлэж, ажлын бүтээмжээ улам бүр ахиулж ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нийт албан хаагчдаас хүслээ. “Цаг уурчдын нэгдсэн зөвлөгөөн” энэ оны 10 дугаар сард болно.
| Ховд аймгийн УЦУОШТ-д шаардлагатай 65 сая төгрөг шийдвэрлэв | ||
| Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.