Шууд Chart

12 дугаар сургуулийн хичээлийн байрыг 11 сард хүлээлгэж өгнө гэв

2023-08-03 11:28:03

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэсэн.

2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байгаа юм. Нийт 18,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ онд 1,3 тэрбум төгрөгийг олгожээ.

Гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 11 дүгээр сарын 01 гэхэд хичээлийн байр буюу эхний блокыг ашиглалтад оруулахаар боллоо. Ингэснээр 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэнэ. Мөн сургуулийн хоолны хэсгийг ашиглалтад оруулахаар болж байна.

Эх сурвалж: БШУЯ


12 дугаар сургуулийн хичээлийн байрыг 11 сард хүлээлгэж өгнө гэв  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй