Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хот орчимд 8 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө, 5, 6-ны өдөр бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Хүчтэй усархаг аадар борооны улмаас уулын уруйн үер бууж авто замын зорчих хэсэг, зам гүүр эвдрэх, айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламж үерт өртөх, автомашинтай иргэд үерийн усанд урсаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өчигдөр орсон аадар борооны улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүр “Боса” сүлжээ дэлгүүр, авто зам усанд автаж 2 автомашиныг татан гаргаж, мэргэжлийн байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллалаа.
Эх сурвалж: НОБГ
| Улаанбаатар хот орчимд 5, 6-нд дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна | ||
| Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.