Шууд Chart

Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн үйл ажиллагаатай танилцав

2023-08-03 16:53:10

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой  албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, ашиглалтаас гарсан харуулын байрыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлснийг мэдээллээ.

Ингээд Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн албан хаагчид тулгамдаж буй дараах асуудалд дэмжлэг хүсэв.

- Цаг уурын өртөө харуулуудад актад гарсан компьютер дээр албан ажлыг хийж гуйцэтгэж байна. Иймд 6 өртөө, 14 цаг уурын
харуул болон 5 ус судлалын харуулд нийт 27 компьютерийн дэмжлэг үзүүлэх;
- Ус цаг уур орчны шинжилгээний төв 5 ус судлалын харуултай. Ус судлалын харуулын техникийн ажиглалт, хэмжилт хийхэд 5-10 км газрыг өдөрт 2 удаа тойрдог. Үүнд мотоциклийн дэмжлэг үзүүлэх;
- Цаг уурчид байгалийн аюултай үзэгдэлд хэмжилт хийдэг тул аюулгүй ажиллагааны 4 улирлын хувцастай болгох;  
- Төрийн албан хаагчдад 5 жил тутамд 6 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг хийх;
- Хөхморьт, Тонхил, Бугат сумдад 2023 оноос эхлэн дулааны нэгдсэн шугамд холбох ажил хэрэгжиж эхлээд байна. Иймд уг сумдын цаг уурын өртөөг дулаан халаалтын системд холбох зардлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг хүсэв.

Говь-Алтай аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв нь 1953 онд “Алтай цаг уурын өртөө” нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр цаг уурын  6 өртөө,14 харуул, ус судлалын 5 харуул гэсэн нийт 78 албан хаагч цаг уур, орчны хяналт шинжилгээг тасралтгүй 70 жил гүйцэтгэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй