Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг, Сүүж, Чацран, Гүүбариач багийн нутагт эхлүүллээ.
Тоо бүртгэлийн ажлын хэсэгт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон Халиун сумын багийн дарга нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргаж усны судалгаа мэдээллийн бааз үүсгэнэ гэж Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас мэдээллээ.



| Говь-Алтай аймгийн Халиун суманд усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна | ||
| Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.