Шууд Chart

Монгол Тяньжины хамтарсан “Дунзянь тээвэр логистикийн төв” төслийн ажлыг эрчимжүүлнэ

2023-09-17 08:20:18

Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Монголиан порт групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар “Монголиан порт групп” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилж, төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Дунзянь тээвэр логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулах Засгийн газрын 152 дугаар тогтоолоор “Монголиан порт групп” ХХК-ийг байгуулсан гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.


Монгол Тяньжины хамтарсан “Дунзянь тээвэр логистикийн төв” төслийн ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй