Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2023-09-18 09:52:28

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "С.Бямбацогт: Зам тээврийн салбарт гарч буй үр дүн л миний өмнөөс ярина байх даа", "О.Амартүвшин: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ын ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй", "Коёотэ" компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийнхэнд төрийн хамгаалалт хамгийн чухал байна", "Нэг нэхэмжлэлээ гурван шатны шүүхээр хоёр шийдүүлж санасандаа хүрсэн "Монгол Ураниум Ресурс"-ийн эзэд хэн бэ?!", "Ш.Отгон-Өлзий: Нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж төр, өрийн дарамтыг бууруулах, экспорт руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт Мансуурагчид олширсонд хууль, шүүх буруутай", "Л.Энхнасан: Ганц бие ээж гэдэг нь улс төрд орохоос ухрах шалтгаан болохгүй", "Нийт шүүгчийн чуулганыг товложээ", "ИНЕГ-ийн дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт "Д.Бямбасүрэн: Маршал Ю.Цэдэнбал бол Монгол Улсынхаа түүхийн хагас зууныг мөрөн дээрээ үүрч явсан хүн", "Ундуй сундуй Халх гол", "БНСУ-ын Үндэсний Ассамблей монгол хүүхдийн эрхийг хамгаалж жиллахаа зарлалаа" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "Тэшигийн талд налайх хонин сүргийн эзэд", "Иргэн төвтэй бодлого, үйл ажиллагааг эрхэмлэдэг" зэрэг мэдээллийг онцолжээ.


Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй