
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл өчигдөр ирэх жил зохион байгуулагдах “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн төлөвлөгөө боловсруулах, зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Элчин сайдын яамны дэд аташе Сара Гүдроу, Батлан хамгаалах, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Д.Ариунаа, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалаас хошууч Алексей Файнблот, хошууч Марл Пасибэ, хошууч Эрик Кастнер, тэргүүн ахлагч Этан Вэркола нарын төлөөлөгчид оролцсон юм.
Уулзалтаар талууд ирэх жил зохион байгуулагдах “Говийн чоно-2024” сургалт, дадлага сургуулийн агуулга, хэрхэн зохион байгуулах бодлого төлөвлөлтийн талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.