Шууд Chart

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

2023-09-20 08:30:33

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
 
НӨАТ-ын урамшууллын 2023 оны есдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны есдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр 13.00 цагт и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
 
Иргэн та 2023 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой. 

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой   
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй