Шууд Chart

Гадаргын болон гүний усны чанар, найрлагын шинжилгээ хийлээ

2023-09-21 12:01:14

Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа Монгол улсын Усны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сав газарт хамаарах Дорнод аймгийн Халхгол сумын 2023 оны Уст цэгийн тооллогын ажлыг 9 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд хийлээ.
 
Тооллогоор тухайн орон нутагт буй гол, нуур, худаг, булаг, рашаан, цэвэрлэх байгууламж зэрэг бүх уст цэгийг тоолж бүртгэж сав газрын мэдээллийн санг баяжуулан ажиллав. Түүнчлэн хүн амын унд ахуйн уснаас дээж авч шинжилгээнд хамруулан, гадаргын болон гүний усны чанар найрлагын шинжилгээ хийж, үр дүнг тодорхойлон ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Гадаргын болон гүний усны чанар, найрлагын шинжилгээ хийлээ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй