Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

2023-10-03 12:20:59

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.24 хувь, дөрөвдүгээр багц 78.21 хувийн, нийт 89.51 хувийн гүйцэтгэлтэйгээр  258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 73.6 хувийн гүйцэтгэлтэй.

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-04 14:40
2018 онд сүр дуулиантай энэ ажио эхлэж байлаа 2020 онд ашиглалтанд хүлээн авна гээд гэиэл одоо 23 он дуусах дөхөж байхад дөнгөж 80% гүйцнтгэлтэй гэнэ 24 оны 6 сард бүтэн 6 жил 200 км замын өргөтгөл дуумах юм бна манай зам тээврийн хөгжио ийм л яст мэлхий шиг л баых юм. Авилга хүнд ёуртал бүх шатандаа дэлгэрсэн дамдууоал сүйрэлд орсон азийн хамгийн хоцрогдсон орон болж дээ
Эргүү [127.0.0.xxx] 2023-10-03 13:09
Юуг юун дээр нэмээд дундаж нь 89 гараад бнаа! Хэлээд аль
Зочин [127.0.0.xxx] 2023-10-04 00:31
Харин тийн

Бидэнтэй нэгдээрэй