Шууд Chart

Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо

2024-12-04 12:25:06

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд болно.
 
Тэмцээнд 47 орны 245 тамирчин оролцох бол Монгол Улсаа төлөөлж Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 тамирчин өрсөлдөх юм.
 
Манай баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо.
 
Эрэгтэй багийн мэдүүлэг:
 
-60кг К.Ёолк, Т.Түмэнжаргал
-66кг Ё.Басхүү, Ө.Жанцандорж
-73кг Б.Эрдэнэбаяр, Ж. Гансүрэн
-81кг О.Шинэбаяр
-100кг А.Энхбаяр
+100кг Ө.Ө.Пэрэнлэйжамц
 
Эмэгтэй багийн мэдүүлэг:
 
-48кг Г.Наранцэцэг, Ж.Анударь
-52кг Л.Сосорбарам, Б.Уранзаяа
-57кг О.Оюунчимэг, Т.Ариунзаяа
-63кг Т.Анударь
-70кг Д.Есүй
-78кг О.Хүслэн
+78кг А.Адьяасүрэн, Д.Номинзул
 
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй