Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын Тоглолтын сонирхолтой нэг хэсэг бол Холимог Оддын тоглолт билээ. Энэ жилийн тоглолтод нэг нь аваргаа хамгаалахаар нөгөөх нь даагаа нэхэхээр ирсэн “НамНаа” болон “Бөртэ Чоно“ багууд хүч үзсэн юм.
Тодруулбал, Монгол Улсын Аварга О.Хангай ахлагчтай “Бөртэ Чоно” баг “Fantastic” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг Steppe Arena-г доргиолоо.

Аав хүү хоёр, ах дүү хоёр, эхнэр нөхөр хоёр эсрэг багуудад өрсөлдсөн Холимог оддын тоглолтын 1-р үед Улсын Аварга О.Хангайгаар ахлуулсан “Бөртэ Чоно” баг 21:19 харьцаагаар хожлоо. Даагаа нэхэхээр нам наанаа гэсэн уриатайгаар оролцсон СТА, жүжигчин М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг эхний үед хожигдсон хариугаа 2-р үед авлаа. Тэд аваргын багийг 2-р үед 21:13 харьцаагаар буулган авсан юм.

Ингээд 3-р үе буюу шийдвэрлэх үеийн тоглолтод 15:13 харьцаатайгаар “НамНаа” баг хожиж, даагаа амжилттай нэхэж чадлаа.
| М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг даагаа нэхэж, О.Хангай аваргын багийг буулган авлаа | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.